Шанхайн экспог чимж буй тансаг үзэг

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Шанхайн экспог чимж буй тансаг үзэг

Азид тансаг зэрэглэлийн үнэт эрдэнийн чулуун гоёл бүхий үзэг үйлдвэрлэдгээрээ тэргүүн эгнээнд жагсах Гонгконгийн “Naki Jewelry Gold Pen Co. Ltd” тун саяхан нэгэн гайхалтай чамин үзэг зохион бүтээжээ. Тус компани хамгийн сүүлд зохион бүтээсэн энэхүү дээд зэргийн тансаг үзгээ Шанхайн экспо дээр дэлгэн тавиад байгаа аж. Уг үзгийг 925-ын сорьцтой цэвэр мөнгө, 18 каратын шар алтаар бүрсэн мөн 18 каратын платинумаар хийсэн байна. Үзэгний их биеийг нийт 6223 ширхэг алмаазаар чимэглэсэн нь энэхүү бүтээлийг ер бусын болгож байгаа юм. Бүхэлдээ гар ажиллагаагаар бүтсэн уг үзгийг олон арван урчууд нийлж, 88 хоногийн турш урласан байна. Энэ загварын үзгийг ердөө гуравхан ширхэг хийсэн бөгөөд нэг нь л Шанхайн экспо дээр тавигдсан байгаа юм байна.

Ж.Нил  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж