Тэрбумтны хүү хүн хулхидсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Тэрбумтны хүү хүн хулхидсан уу?

“Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширын хvv Н.Номтойбаяр 400 мянган долларын залилангийн хэрэгт холбогдоод байгаа гэнэ. Гомдол гаргагчийн хэлж буйгаар бол энэ хэрэг явдал хоёр жилийн ємнө гарсан аж. Номтойбаяр нэгэн хижээл насны эмэгтэйд орон сууц худалдана гэж 400-гаад мянган долларыг нь авсан гэнэ.
Харин мєнгєє єгсєн эмэгтэй одоог хvртэл өнөө үнэтэй байраа ч аваагүй, мєнгєө ч эргүүлж олж чадаагvй байгаа бөгөөд энэ хэргийн талаар цагдаад мэдээлсэн байна. Алдсан мєнгєє эргvvлж авна гэсэн эмэгтэйн шаардлага, єгєхгvй, мэдэхгvй гэж хээв нэг суугаа тэргvvн баяны хvv хоёрын vйлдэл олны анхааралд єртөөд байгаа аж. Юутай ч энэ хэргийг одоо Чингэлтэй дvvргийн цагдаа нар эрvv vvсгэн шалгаж байгаа юм байна. Сонирхуулахад, Номтойбаярыг С-1 телевизийн showbiz-ийн хөтлөгч Зулаа гэх бүсгүйтэй амрагийн холбоотой гэлцдэг.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж