
2012 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийгмийн даатгалын ажил үүргийг гүйцэтгэхэд 1409 хүн ажиллаж, 20799.5 сая төгрөгийг батлагдсан төсвөөс 18411.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 2388.0 сая төгрөг хэмнэсэн тухай албаныхан мэдээлж байна. Харин нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу төв, орон нутгийн нийгмийн даатгалын сангийн зарлагаас давсан орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын гурван удаагийн тушаалаар 132.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ийнхүү нийгмийн даатгалд хамрагдах нь жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд НД-ын санд төвлөрсөн хөрөнгийг жигд тараахын тулд Шинэчлэлийн Засгийн газрын үед бодлого, чиглэл, хүртээмжийг улам сайжруулах шаардлага гарч буй билээ.