
Ажлын хэсгийг хуралдаан энэ сарын 9-нд Гадаад харилцааны яаманд болж, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Лхагва, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Г.Дугаржав, Төвийн бүсийн зөвлөлийн дарга Ц.Энхбат, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ажлын хэсгийн бусад гишүүд оролцсон аж.
2010 оны 2 сарын 11