
Гэрчүүдийн яриагаар нисдэг тэрэг хөөрөөд таван минут болсныхоо дараа жолоодлого алдан агаарт эргэлдэж, хар утаа баагиулсаар унаж, осолджээ. Перугийн Пукальпа мужийн цагдаагийн дарга Мигель Кардосогийн мэдээлснээр осолдсон нисдэг тэрэг дотроос гурван хохирогчийн цогцсыг олсны дараа нисдэг тэрэг осолдохоос өмнө онгоцноос үсэрсэн өөр гурван хүний цогцосыг ойр орчмоос нь олж, илрүүлжээ. Перугийн албаны хүмүүс ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар даац хэтэрсэн гэх дүгнэлт хийжээ.
Б.АНХТУЯА