94.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

94.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 4040 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас 237 хүн амиа алдаж, 13 мянган толгой мал амьтан хорогджээ. Объектын 3501, ой хээрийн 229 түймэр гарсан бол гол нуурын усанд хүн унасан осол 105 удаа, мал амьтны галзуу өвчин 35 удаа гарч, 34 удаа аадар бороо үер болсон гэж Үндэсний статистикийн мэдээлэлд  дурджээ.  Мөн өнгөрсөн онд бичил уурхай нурангийн осол 28 удаа гарсан бол 3,5-аас дээш магнитуттай газар хөдлөлт 15 удаа бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тоо 2011 оныхоос 492-оор, амь насаа алдсан хүний тоо 24-өөр нэмэгдсэн бөгөөд ослын улмаас улсад 94.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж