Японы авто үйлдвэрлэгч Тоёота компани Ниссан Juke-тэй өрсөлдөх загварыг хөгжүүлэх талаар хэлэлцэж байна. Ниссан Juke загвар бол энэ төрлийн сегментэд анхдагч бөгөөд хэдхэн сарын настай байх болов уу хэмээн бусад нь ярилцаж байсан юм. Тэгвэл хэдхэн жилийн дараагаар Juke-ийн шинэ өрсөлдөгчдийг бусад авто үйлдвэрлэгчид хөгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд Peugeot 2008, Chevrolet Trax, Ford EcoSport, Opel / Vauxhall Mokka болон цоо шинэ Рено Captur загварууд шил дараалан орж ирсэн юм. Авто үйлдвэрлэгч болгон B сегментийн кроссоверын хөгжүүлэлтийг хийж байхад Тоёота ч гэсэн оролдоод үзэхээр ярилцаж байна. Энэ нь ч ногоон гэрлээр хэлэлцэгдэж, хөгжүүлэгдэх төлөвтэй байгаа нь ажиглагдсан бөгөөд шинэ кроссоверыг Yaris эсвэл Corolla суурин дээр хайбрид хувилбарын хамтаар гаргаж магадгүй байна. 2001 оны Чикаго авто шоуны үеэр танилцуулж байсан Rugged Sports Coupe concept загвар дээр суурилсан байж магадгүй байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. |