Дуучин Мадонна Английн Беверли Хилзид өнгөрөгч оны гуравдугаар сард 28 сая ам.доллараар худалдаж авсан тансаг харшаа 22.5 сая ам.доллар болтол үнийг нь буулган худалдаалахаар болжээ. Өдгөө 54 настай нэрт дуучны уг тансаг харш есөн унтлагын өрөөтэйгээс гадна дотор засал чимэглэл, гаднах цэцэрлэгжүүлэлт нь ямар ч хүний нүд хужирлам өвөрмөц содон шийдэлтэй гэнэ.
Мадоннагийн энэхүү тансаг харш байрладаг хувийн эдлэн газар нь 4060 метр квадрат бөгөөд түүний энэ гэрт хоёр үйлчлэгч мөн амьдардаг байжээ. Мадонна өнгөрөгч арваннэгдүгээр сард Манхеттэний үл хөдлөх хөрөнгийн биржид байшингийнхаа үнийг 23.5 сая буюу таван сая ам.доллараар буулган үнэлсэн байна. Тэрээр Нью-Йорк дахь гэртээ удаан хугацаагаар амьдрах төлөвлөгөөтэй байгаа учраас энэ байшингаа худалдаалахаар болжээ.
Э.АНХТУЯА