Сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх агсны “Нутаг ертөнц” шилдэг яруу найргийн цомгийн нээлт маргааш 12.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт болох ажээ. Мөн түүний охин, яруу найрагч Б.Төгсжаргал “Бясалгагч охины зүүд” шүлгийн түүвэр болон “Айсуй” сэтгүүлзүйн сурвалжлага, тэмдэглэл бүхий номын баяраа хамтатган хийх гэнэ. Эрхэм уран бүтээлч, номд хайртай уншигч та бүхнийг аав, охин хоёрын номын баяр дээр тухлан саатахыг урьж байна.
Т.ДАРХАН