
Засгийн газраас Нийслэлийн бүтцийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
- Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
- Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
- Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
- Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж
- Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав
- Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд
- Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд
- Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр
- Нийслэлийн Тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхбат
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт
- Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа
- Улаанбаатар хотын Захирагчийн Шар хад, Амгалан, Улиастай дэх ажлын албаны /НТҮГ/ дарга Т.Гантөр
- Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дэх ажлын албаны дарга Х.Нямсүрэн
- Улаанбаатар хотын Захирагчийн Наран дэх ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа
- Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дэх ажлын албаны дарга А.Мишигдорж
- Улаанбаатар хотын Захирагчийн Яармаг, Нисэх дэх ажлын албаны дарга Р.Дамдин
- Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дэх ажлын албаны дарга С.Эрдэнэбат
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хэлтсийн даргаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадрал танилцуулав.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн албаны дарга Э.Энхцэцэг
- ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга С.Бат- Өлзий
- ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа
- ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр
- ЗАА-ны Үйл ажиллагааны мониторингийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг ЗАА-ны дарга бөгөөд ерөнхий менежерийн тушаалаар томилжээ.
Шинээр томилогдсон албан тушаалтануудад хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл “Шинээр ажил авч байгаа албан тушаалтнууд ажил хүлээлгэн өгч байгаа албан тушаалтанаас 2012 оны ажлын тайланг нь маш сайн гаргуулж хүлээж авна шүү. Харин тодорхой хугацааны дараа намайг ажил авахад ийм байсан гэдэг хариулт авахгүй” хэмээн хэллээ. Зам талбайд нийт 63 тонн давс бодис цацсан. Гэвч цэвэрлэгээнд ахиц гарахгүй байгаа талаар ЗАА-ны мэдээлэлд дурьдагдлаа.
Уламжлал ёсоор НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас тус бүр мэдээлэл хийлээ.
Гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад онцгой өөрчлөлт гараагүй байна. Гал түймрийн 80 хувь нь гэр хороололд гарч байна гэж НОБГ-ын мэдээлэлд тэмдэглэгдсэн байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга УБЦТС компани, УИХ-аас 2012 онд батлагдсан гэр хорооллын иргэдэд оройны 18 цагаас, маргааш өглөөний 09 цаг хүртэл эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт ороогүй. Гэтэл иргэдээс тухайн хөнгөлөлтийг эдэлж чадахгүй байгаа талаар гомдол их гарч байна. Энэ ажлыг УБЦТС компани анхаарч, иргэдийг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулж, энэ талаар ямар нэг гомдол дахин гаргуулахгүй байхыг УБЦТС компанийн удирдлагад сануулав. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 онд албан тушаалтнуудтай хамтран ажиллах журам боловсруулаад дуусч байна. Хэн нэгэн дээр ямар нэг шаардлага тавиад байхгүй. Гаргаж өгсөн төлвөлгөөнийх нь дагуу хөлбөмбөгийн тэмцээнд хэрэглэгддэг хуудсаар шаардлага хүргүүлдэг аргыг хэрэглэнэ. Шаардах хуудасны өнгө хүндрэх тусам надтай хариуцлага тооцох нь хэмээн ойлгоорой гэж хэллээ.
ЗАА-ны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралд “Гэмтэл согог сэргээн засах төв эмнэлэг”-т халтиргааны улмаас хэдэн хүн гэмтэж очиж байгаа талаар судалгаа гаргаж арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.