![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/11/3a45fa301a732cfa/512d9cd47e6fecedbig.jpeg)
Гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэдийн тоо 2008 оноос хойш 25 хувиар өссөний дээр архинаас үүдэн гардаг осол гэмтэл ихэссэнийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс осол гэмтлийг бууруулахын тулд долоо хоног бүрийн баасан гаригийг архигүй болгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон гэнэ. Мөн эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө санал гаргаад нийслэл хотын зам талбайг халтиргаа гулгаанаас нь салгах ажлыг өрнүүлэхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ