Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс хамтран Намьяанжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагад гадна орчны цас мөсөө цэвэрлэх, хог хаягдлаа тээвэрлүүлэх, хальтиргаа гулгааг арилгах арга хэмжээ авах тухай албан мэдэгдлүүдийг хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 115 аж ахуйн нэгж байгуулагын 412 хүн цэвэрлэгээний ажилд оролцож орчныхоо 50 м газар буюу нийт 3270 м2 талбайн цас мөсийг арилгаж ачиж тээвэрлэлээ.
“Баянзүрх тохижилт” ХХК-аас өдөр бүр 38 зам талбайн үйлчлэгч 3 бригдааар гарч нийтийн эзэмшлийн явган зам, автобусны буудлын орчим, авто зам, авто зогсоолийн цас мөсний цэвэрлэгээг тогтмол хийж байна. Одоогийн байдлаар Намьяанжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний явган замын цас мөсийг цэвэрлэх ажил хийгдсэн байна. Орчны цас мөсөө цэвэрлээгүй нийтийн эзэмшлийн зам талбай дагуух аж ахуйн нэгж байгууллагуудад торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг нь түр хаах, тусгай зөвшөөрлийг хураах болон түдгэлзүүлэх саналыг гаргах юм.
Цэвэрлэгээний ажилд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги нэгтгэл, бие бүрэлдэхүүн оролцож байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас түр саатуулагдаж байгаа иргэдийг цэвэрлэгээний ажилд татан оролцуулах зэрэг ажлууд хийгдэж байна.