Зуу гаруй исламын дайчдыг бөмбөгдөн устгажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Зуу гаруй исламын дайчдыг бөмбөгдөн устгажээ

Исламын хэт радикал "Анасар ад-Дин" хөдөлгөөний ("Итгэл үнэмшлэлийг хамгаалагчид") лидерийн ойрын туслагч Ияд Аг Гали (Iyad Ag Ghaly) Малигийн төв хэсгийн Кона хотын төлөөх байлдааны үеэр алагдсан тухай орон нутгийн аюулгүйн албаныхан мэдээлсэн байна.
                                                               Фото: Associated Press
Абдель "Кожак" Крим (Abdel "Kojak" Krim) гэгч алагдсанаар исламын дайчдад ноцтой хохирол учирсан гэдгийг мэдээлэгчид тэмдэглэж байна.

Малийн арми гадаадын цэргийн хязгаарлагдмал хүчний тусламжтайгаар нэгдүгээр сарын 11-ний өдөр тус орны төв хэсгийн босогчид болон Засгийн газрын хүчний хяналтын нутгуудыг заагласан нарийхан зурваст байгаа Кона гэх сууринг исламын дайчдаас чөлөөлжээ. Францын цэргийн нисдэг тэрэгнүүдийн тусламжтайгаар зуу гаруй дайчдыг устгасан гэж армийн төлөөлөгч мэдэгдэв. Малийн ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч хэлснээр арми 11 цэргээ алдаж, жар гаруй цэрэг бэртжээ. Мөн тэр өдрийн орой Францын нисдэг тэрэгний жолооч нас барсан байна.  Төлөөлөгчийн хэлснээр Кона хотод арми бүрэн хяналтаа тогтоож чадсан гэнэ.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард төрийн эргэлт гарсныг далимдуулан босогчид тус орны хойд хэсгийг эзлэн Азват гэсэн улсыг тунхагласан байв. Энэ нэгдүгээр сарын 10-нд тэд Кона хотыг эзлэв.

Мали улсын ерөнхийлөгч Дионкунда Траоре тэр өдөр НҮБ ба Францад хандан тусламж хүссэн байна. Нэгдүгээр сарын 11-ний өдөр Францын ерөнхийлөгч Малид цэрэг илгээснээ мэдэгдсэн билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж