Б.Амархүү уурхайн босс болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Б.Амархүү уурхайн босс болжээ

Дуучин Б.Амархүү Монгол нутаг руугаа ойр, ойрхон гүйдэлтэй болсон нь нэлээд олон шалтгаантай гэнэ. Түүний аав Борхүүг нь Буриадын цирк гадуурхаж суудлаас нь буулгасанд залуу дуучин маань ихэд дургүйцэж байсан ч аргабуюу тэдний гэр бүл Монголд ирж суурьшсан байна. Одоо аав нь Монголд бизнесийн салбарт тэр дундаа уул уурхайн салбарт хүч үзэж байгаа гэсэн. Хэдий ашиг өгөөж сайтай ч асуудал ихтэй энэ бизнест дөнгөж хөл тависан түүнд мэдэхгүй, чадахгүй асуудал багагүй байгаа юм гэнэлээ. Тийм болохоор Б.Амархүү гэр бүлийнхээ бизнест илүүтэй санаа тавьж ирж очих нь нэмэгдсэн аж. Гэр бүлийн энэ ажлынхаа хажуугаар ч дуучин залуу уран бүтээлээ мартаагүй байгаа бөгөөд тун удахгүй Монголд тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж