АНУ-ын хамгийн өндөр цалинтай мэргэжилтнүүд

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн өндөр цалинтай мэргэжилтнүүд

Америкийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын цалин 2012 онд 4,6 хувиар нэмэгдсэн нь АНУ-ын зах зээлийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Үүнийг  цалингийн индекс  PayScale харууллаа. Өнгөрсөн жилийн хэвлэн нийтлэх бизнес дэх цалингийн өсөлт сүүлийн зургаан жилийн дотор хамгийн их байсныг “Huffington Post” тэмдэглэв.

Америкийн ХМХ-ийн цалингийн өөрчлөлтийн график. Зургийг: payscale.com 
  
Хэвлэлийн салбар болон хэвлэлийн үйлдвэрлэгчдийн ажлын хөлс өнгөрсөн 2012 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад 4,4 хувиар өсчээ. Цалингийн өсөлт өндөр байсан бусад мэргэжлүүдээс дурдвал, уран барилгач, инженерүүд (жилийн нэмэгдэл нь 3,9 хувь), хуулийнхан (3,8 хувь), санхүүчид ба засварчид (3,7 хувь), эрдэмтэд ба захиргааны ажилтнууд (3,5 хувь) багтаж байна. Өнгөрсөн онд нийгмийн салбарын ажилтнуудын цалин 0,1 хувиар өссөн нь АНУ-ын хэмжээнд хамгийн багад тооцогдож байна.

АНУ-ын эдийн засгийн тодорхой салбаруудын хувьд, нефть, байгалийн хийн салбар тэргүүлсэн ба тухайн салбарт цалингийн өсөлт 5,8 хувьд хүрчээ. Хэвлэл мэдээлийн салбарт цалингийн өсөлт 3,9 хувьд хүрлээ. Тэдний өмнө үл хөдлөх хөрөнгийн салбарынхныг  (4,5 хувь) болон аж үйлдвэрийнхэн (4,1 хувь) бичигдэж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж