Хятадын бодлогыг эсэргүүцсэн нэгэн эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн тухай Лондон дахь “Free Tibet” гэх хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.
Түвдүүдийн өөрийгөө шатаан эсэргүүцэл гаргаж буй явдлыг гадаадад амьдардаг салан тусгаарлагчдын сайтар зохион байгуулсан үйлдэл гэдгийг батлах нотолгоо бий гэж Хятадын эрх баригчид тайлбарладаг. Тухайлбал, “Синьхуа” агенлаг өнгөрсөн намар мэдээлэхдээ “Сычуань мужийн нэгэн хийдийн ламыг хүмүүсийн эсэргүүцэлд уриалж байсан” гээд, түүнийг баривчилсан тухай мэдээлж байв. Тэр эрэгтэй “Түвдийн тусгаар тогтнолын төлөө” гэсэн гадны байгууллагатай холбоотой байсан гэдгээ хүлээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байсан юм.