Францын нийслэл Парис хотод олон мянган хүн оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид Францын Засгийн газраас ижил хүйстнүүдийн гэрлэлт болон хүүхэд үрчлэн авах эрхийг хуульчлахаар зэхэж буйг эсэргүүцэн жагссан байна. 800 мянга гаруй хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал дэлхийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхаг орших Марсын талбайд болж байгаа бөгөөд тэд “Бид энэ хуулийг хүсэхгүй байна”, “Иргэний эрхийн хуульд битгий гар хүр” гэж бичсэн лоозон барьсан байжээ. Цагдаа нар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоог урьдчилсан байдлаар 340 мянга хэмээсэн ч Францын олон хотуудаас хүмүүс автобус, машинаар хөлөглөн жагсаалд нэгдсээр байжээ.
Францын Засгийн газар энэ жил ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалсан хууль гаргахаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Францын “Le Nouvel Observateur” өдөр тутмын сониноос мянган хүний дунд явуулсан санал асуулгаар 56 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн ч, 50 хувь нь ижил хүйстнүүдийн хүүхэд үрчлэн авахыг эсэргүүцсэн байна.
Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалсан хууль батлах нь Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм.
Б.АНХТУЯА