Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сан нь аймаг, дүүрэгт салбараа нээн ажиллуулах болсонтой холбогдуулан салбар нэгжийн ажлын хэрэгцээнд ашиглах тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул энэ чиглэлийн ажлын туршлагатай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг өөрсдийн битүүмжилсэн үнийн саналаа “Тоног төхөөрөмжийн үнийн санал – Монголын Үндэсний Хүмүүнлэгийн сан, Төслийн хороонд” гэж хаяглан 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө сангийн Хэвлэл мэдээллийн албаны байранд хүлээлгэн өгөхийг хүсье.
Худалдан авах тоног төхөөрөмжийн төрөл:
- Оффиссын ширээ, сандал
- Компьютер
- Олон үйлдэлт принтер
- Канон, скайнер
- Телефон утасны аппарат
- Цэвэр усны аппарат
- Усны шүүлтүүр
- Зургийн аппарат
- Тог баригч
- Тог тогтворжуулагч
- Самбар
- Бичгийн хэрэгсэл
Тендерийн багц баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 108,000 төгрөг тушааж худалдан авч болно.
Дансны дугаар: ХААН банк 5007819834 /төгрөгийн/
Шалгаруулах нөхцөл:
- Албан ёсны борлуулагчийг нотлох аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр баримт бичиг /нотариатаар баталгаажуулах/
- Хувь хүн бол иргэний цахим үнэмлэх /нотариатаар баталгаажуулах/
- Барааны төгрөгөөр илэрхийлсэн үнэ /НӨАТ багтсан/
- Баталгаат хугацаа, цаашдын засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэх нөхцөл
- Үйл ажиллагааны туршлага, бэлтгэн нийлүүлэх хугацаа
- Бусад
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Чингисийн өргөн чөлөө, Бизнес Плаза төв, 305 тоот
Утас: 1973, 99152994, И-мэйл: san.mnhf@gmail.com
Чингисийн өргөн чөлөө, Бизнес Плаза төв, 305 тоот
Утас: 1973, 99152994, И-мэйл: san.mnhf@gmail.com
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН САН