Стивен Тайлер сүйт бүсгүйгээсээ салах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Стивен Тайлер сүйт бүсгүйгээсээ салах уу?

Рок хөгжмийн амьд домог “Аеросмит” хамтлагийн ахлагч Стивен Тайлер сүйт бүсгүй Эрин Брэдигээс салахаар болсон хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Дээрх мэдээллээр өнгөрөгч арванхоёрдугаар сард Тайлерын гэр бүлийнхний Хавайд тэмдэглэсэн Зул сарын баярт Эринийг хүрэлцэн ирээгүй гэжээ. Зургаан жилийн турш харилцаатай байсан хосууд өнгөрөгч онд мөн Тайлерийн гэр бүлийнхэнтэй зул сарын баярыг хамтдаа тэмдэглэж байсан юм байна. Харин саяхан мөн  Америкийн нэгэн шар хэвлэлээр “Тайлерын гэр бүлийнхэн Эринийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй” хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч хөгжмийн ертөнцийн могулуудын нэг Тайлер албан ёсоор сүйт бүсгүйгээсээ салах талаар ямар ч мэдэгдэл одоогоор  хийгээгүй байгаа юм байна.

Тэрээр сүүлийн үед 14 хоногийн турш үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа “Global Warming” нэртэй хамтлагийнхаа аялан тоглолтонд анхаарлаа ихээр хандуулж байгаа бололтой. Тайлор болон Брэдийг салах талаарх мэдээлэл хамгийн анх Америкийн “New York Post” сонинд нийтлэгдсэн байна. Тайлер анх Энди Уорхолтой хуримаа хийж 1978-1987 он хүртэл хамтдаа амьдран хосууд  нэг охинтой болжээ. Үүний дараа тэрээр 1988 онд хувцас дизайнер Тереза Барриктай гэрлэн, 2006 онд тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж,  2006 оноос Брэдитэй шинэ харилцаа тогтоож байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж