Эвслийн гишүүд өлссөн ээжүүдийг эргэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Эвслийн гишүүд өлссөн ээжүүдийг эргэнэ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр МАХН-ын байранд өлсгөлөн зарлаад буй долоон ээжийг 13.00 цагт эргэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг шийтгэсэн нь буруу гэж үзсэн долоон ээж орон нутгаас ирж өлсгөлөн зарлаж байгаа юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, хүний эрх нь зөрчигдөж байна. Хүний эрхийг дээдлээсэй гэж олон эхчүүд өлсгөлөн зарлаж байна. Гэхдээ бид тэр ээжүүдийг саналыг дэмжиж байгаа ч олон ээжүүд хохирох ёсгүй. Тиймээс өлсгөлөн зарлаад буй долоон ээжтэй очиж уулзана” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж