
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, ирэх жилүүдэд хийх ажлыг тодорхойлж буй энэ үед нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалт, шинэлэг санаа, хамтын ажиллагааг тэлэх зорилготой чуулга уулзалт болж байгаа нь нэн ач холбогдолтой гэх. Түүнчлэн уул уурхайн бүтээн байгуулалт, нүүрсний олборлолтын хувьд Монгол Улс цаашдаа энэ салбартаа ашигтай ажиллах туршлагатай болж байгаа учраас одоо чуулга уулзалтын үеэр харилцан мэдээлэл солилцох, түншээ олох, гэрээ хэлцэл хийх зэрэг ихээхэн боломжийг олгоно гэж зохион байгуулагчид онцолж буй. Түүнчлэн “Coal Mongolia -2013” чуулга уулзалтын дараа буюу хоёрдугаар сарын 23-нд гадаад, дотоодын төлөөлөгчдийг Ухаахудаг болон “Эрдэнэс Тавантолгойн уурхайтай танилцуулах аялал зохион байгуулах юм.
Дашрамд сануулахад чуулга уулзалтад компанийг төлөөлөн оролцох бол тухайн компанийнхаа тухай танилцуулгыг, бизнес эрхлэгчдийн хувьд оролцох бол өөрийн тухай товч танилцуулгаа өгөөд бүртгүүлэх юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn сайтаас болон 70115590 дугаарын утаснаас авах боломжтой.