“Нийслэл хот, барилга, бүтээн байгуулалт-2010” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд үргэлжилж байна. “Хот байгуулалт, эрүүл орчин” уриан дор явагдаж буй уг үзэсгэлэнд орон сууцны барилгын компаниуд, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, банк, санхүүгийн байгууллагууд, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид, барилгын материал импортлогч, гэрэлтүүлэг чимэглэл, гадна тохижилтын байгууллагууд оролцож байгаа юм.
Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, барилгын салбарын төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Үзэсгэлэн яармаг 24-ны Даваа гаригт өндөрлөх юм байна.
Ж.Заяа