Нүцгэн Marc Jacobs үнэртэн сурталчиллаа | News.MN

Нүцгэн Marc Jacobs үнэртэн сурталчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Нүцгэн Marc Jacobs үнэртэн сурталчиллаа

Энэ ч бүгдийн анхаарлыг татах шилдэг арга л даа. Нэрт дизайнер, ижил хүйстэн Marc Jacobs өөрийнхөө брэндийн шинэ эрэгтэй үнэртэн болох “Bang”-ийн зар сурталчилгаанд анх удаа өөрөө зургаа авахуулжээ. Дизайнерын бизнесийн хамтрагч Robert Duffy энэ санааг гаргасан гэнэ. Marc энэ тухай нэгэн ярилцлагадаа “Robert гэнэтхэн л энэ тухай надад санал тавьсан. Тэр “Marc чи одоо ид сайхан харагддаг насан дээрээ байна. Чи эрэгтэй үнэртний зар сурталчилгаанд өөрийгөө гайхуулбал яасан юм?” гэсэн. Тэгээд л надад ч бас сонирхолтой санагдсан. Анхандаа бид нүцгэн зураг авахуулна гэж тооцоолоогүй л дээ. Янз бүрийн хувцаслалттайгаар оролдож үзсэн. Ингээд зурагчныхаа санаагаар мөнгөлөг тугалган цаасан ханан дээр нүцгэн зураг авахуулахаар болсон” гэж ярьжээ.  
Түүний шинэ үнэртэн долдугаар сарын 30-наас эхлэн худалдаанд гарах гэнэ.

Ж.Нил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-22 202.170.69.70

lag bietein be OMG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж