Шинэ шинэлэг бүхнийг түгээгч Нэкст Электроникс монгол түмний уламжлалт баяр цагаан сарын баярыг угтан, “Амар байна уу? Азын хүрд минь” худалдаагаа эхлүүлж байна. Хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр, билгийн тооллын хаврын тэргүүн бар сарын шинийн нэгэн энэ жил 2 сарын 11 өдөр тохиож байгаа билээ. Тэгвэл энэ өдрийг хүртэл үргэлжлэх “Амар байна уу? Азын хүрд минь” худалдаа Нэкст Электрониксийн бүх салбар дэлгүүрт өнөөдөр эхэлж байгаа юм. Гэр ахуйн цахилгаан бараа 3%-30% хүртэл онцгой хямдарсан байна. Мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан бэлэг буюу печь, тоос сорогч, принтер, талх баригч, төмс шарагч, индукцын плитка, олон төрлийн чанагч, DVD тоглуулагч, хүүхдийн угаалгын машин тэргүүтнээс сонгон авах боломжтой. Нэкст Электрониксийн дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Амар байна уу? Азын хүрд минь” цагаан сарын баярт зориулсан худалдааны нэг онцлог нь худалдан авагчид азын хүрдийг эргүүлж, ирж буй жилийнхээ аз хийморийг сорьж, ёндоогоо үздэг. Эрхэм та 300,000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд азын хүрдийг эргүүлж, хүрдний онцгой бэлэг аваарай. Хэвийн боов, Скай Резорт цанын баазад тоглох эрх, Микс пицца захиалах эрх, Өргөө кино театрт кино үзэх тасалбар, халуун сав, аяга, цаг, утасны нэгж гээд 18 нэр төрлийн бэлэг эрхэм таныг хүлээгээд Нэкстийн азын хүрдэнд эргэлдэж байна. Танд аль нь илүү таалагдаж байна вэ? Дэлхийд тэргүүлэх чанартай брэндүүдийг 3-30 хувийн хямдралтай үнээр худалдан авах нь уу, үнийн дүнгээс хамаарсан бэлэг сонгох нь уу аль эсвэл азын хүрдийг эргүүлж, аз хийморио сорих нь уу? Харин Нэкст Электроникс энэ бүхнийг хамтад нь санал болгож, элгэн түмэн монголчууддаа бэлэг барьж байгаа юм. Та тавтай морил.