Mercedes Benz-ийн шинэ нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Mercedes Benz-ийн шинэ нүүр царай

Жүжигчин Milla Jovovich “Mercedes-Benz E-Class Cabriolet”-ын шинэ нүүр царай болов. Тэрбээр зар сурталчилгааны зурган дээр дизайнер Philip Treacy-гийн өнгө, өнгийн 300-гаад өдөөр урласан этгээд хачин малгайгаар гоёжээ. Мерседес Бенз бараг анх удаа high-fashion стильтэй зар сурталчилгаа хийсэн нь энэ аж. Шовх, хурц мөр, хормойтой цагаан өнгийн “бүтэц”-тэй даашинз, ногоон богино бээлий, хөх гутал өмссөн Milla Jovovich гартаа удирдлагатай. “Mercedes-Benz E-Class Cabriolet”-ын шинэ мотто нь “Express your style” буюу “Өөрийн стилийг илэрхийл”.
Машины хажуу дахь гурван өхөөрдөм туулай байгаа нь ямар шийдлийг илэрхийлж байгаа юм бол?

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж