120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы
сүлжээ ресторан болох алдарт KFC Монголд нээгдэхээр боллоо.
YUM!
Asia Franchise Pte. Ltd компаниас KFC сүлжээ рестораныг Монгол Улсад
албан ёсоор нээн өргөжүүлэх эрхийг Монголын компануудаас сонгон
шалгаруулсны эцэст Таван Богд Группийн охин компани Таван Богд Фүүдс
ХХК-д олгожээ.
1995 онд байгуулагдсан Таван Богд Групп нь Монгол
Улсын нэр хүндтэй групп компаниудын нэг бөгөөд зочид буудал,
үйлчилгээний салбарт гаргасан амжилт, арвин их туршлага нь эрчимтэй
хөгжиж буй Азийн орнуудын нэгэн адил KFC сүлжээ рестораныг амжилттай
удирдан явуулах бас нэгэн гайхамшигт түүхийг эхлүүлж чадна хэмээн үзэж
буйгаа YUM! Asia Franchise Pte. Ltd компанийнхан онцоллоо.
Таван
Богд Группийн Ерөнхийлөгч Ноён Ц.Баатарсайхан: – “Бид 2013 оны дундуур
эхний салбараа нээх бэлтгэлээ аль хэдийн хийж эхэлсэн бөгөөд оны эцэст 4
салбар нээн ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Эдгээр нь нийслэл
Улаанбаатар хот дахь KFC сүлжээ рестораны нэрийн хуудас болох юм. Бид
олон улсын маркетингийн судалгааны компанитай хамтран зах зээлийн болон
хэрэглэгчийн судалгаа, монгол хүмүүсийн хоол идэх зан үйлийн судалгаа
хийж байгаа бөгөөд судалгааны үр дүнд зах зээлийн багтаамжаа тодорхойлон
цаашдынхаа хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна” гэж
хэллээ.
Таван Богд Фүүдс
ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Хулан: – “Дэлхийд алдартай KFC сүлжээ
рестораныг эх орондоо нээх болсондоо бид баяртай байна. Бид
Монголчууддаа өвөрмөц жороор бэлтгэсэн хосгүй амттай тахианы махыг
амтархан зооглохын зэрэгцээ дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт
цаг хугацааг хамгийн таатай сайхнаар, дурсамж дүүрэн өнгөрөөх орчныг
бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.” хэмээн онцлон өгүүлэв.
АНУ-ын
Кентаки мужийн Луисвилл хотод байрлах YUM! Brands нь дэлхийн 120 гаруй
улсад 38,000 орчим ресторан ажиллуулдаг бөгөөд Fortune сэтгүүлээс жил
бүр тодруулдаг шилдэг 500 компанийн нэгээр байнга шалгардаг байна. YUM!
Brands нь 2011 онд 12.0 тэрбум ам.долларын орлоготой ажилласан бөгөөд
KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг тахианы мах, пицца болон Мексик хоолны
салбартаа тэргүүлэгч сүлжээ ресторануудыг эзэмшдэг бахархам түүхтэй
компани юм.
Хурандаа Харланд Сандерсын 70 гаруй жилийн өмнө
байгуулсан KFC зоогийн газар нь 11 төрлийн ургамал, амтлагчаар амталсан
дахин давтагдашгүй хосгүй амттай Кентаки шарсан тахиагаараа дэлхийд
танигдсан билээ.
Дэлхийн зуу зуун сая хэрэглэгчийн таашаалыг
хүртсэн “арааны шүлс асгарам” тэр л онцгой, гайхамшигт амтыг тэр л
янзаар нь тун удахгүй Монголчууд бид амтлахаар боллоо.