Арьс арчлах энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Арьс арчлах энгийн аргууд

Сэвхийг арилгаж, арьсыг цайруулахад бүрэлзгэнэ, бөөрөлзгөна, улаан лууван яншуй, улаалзгана, үхрийн нүд, нимбэгний шүүсийг төмсний гурил буюу исгэлэн байцааны шүүстэй эн тэнцүү хэмжээтэй хольж хутгаад арьсан дээрээ тавихад тааламжтай сайхан үйлчилгээ үзүүлдэг.

– Хусны шүүс гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Энэ модны шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай.

Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ.

– Амтат гуаны зөөлөн хэсгээр нүүрээ арчаад, маск тавьж, хандаар нь шавшлага хийхэд сэвх арилна. Өөртөө тохирсон тэжээлийн тосоо нимгэн түрхсэнийхээ дараа нимбэгний нимгэн зүссэн хэрчмээс нүүрэн дээрээ жигд тараагаад 10 минут орчим хүлээгээрэй. Энэ үед цоохор болон олдмол сэвх бүдгэрч арьсны өнгө сэргэдэг.

– Тослог буюу хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлавал бөөрөнхий сонгины ишээр бэлтгэсэн хандаар норгосон хөвөнгөөр нүүрээ өдөрт 2 удаа арччих. Эцэст нь цөцгийн тос түрхэж 10 минут хүлээгээд, бүлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нүүрээ арчих нь батга эдгээх шидтэй.

– Хэрвээ таны нүүр маш их сэвхтэй бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 ширхэг лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсий нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчихад нүүр шарангуу өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийнхаа шүүсэн дээр нимбэгний хэдэн дусал шүүс нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн ажиглагдана.

– Ердийн өргөст хэмхээр сэвхээ арчихын хажуугаар зүссэн хэрчмэлүүдээ нүүрэнд наагаад 10-30 минут хаттал нь байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад хатаж, нүүр цайна. Энэ аргыг өдрийн цагаар биш орой яг унтахын өмнө хэрэгжүүлээрэй.

– 50 гр шинэхэн өргөст хэмхийн хальсыг 200 мл тасалгааны буцалгаад хөргөсөн буюу нэрмэл усанд хийж 6 цагийн турш хандлаад шүүчих. Уг хандаараа нүүрээ арчихад нүүр цагаарч, сэвх, толбо бүдгэрдэг.

– Багваахай цэцгийг арьс цайруулахад хэрэглэдэг. Үүний тулд 200 мл усанд, нижгээд цайны халбага багваахай цэцгийн үндэс, навчнаас хийж 10 минут буцалгаад шүүгээд угаавал арьс зөөлөрч цайрдаг.

– Багц яншуйг угааж цэвэрлэснийхээ дараа нямбайлан хэрчиж буцламгай усанд 1 -3 цаг хандална. Хөргөсөн хандаараа нүүр хүзүүгээ өдөрт 1-2 удаа тогтмол арчаарай.

– Нүүрээ харлаж, сэвхтэхийг хүлээх хэрэг бий гэж үү? Царай зүснийхээ өнгийг гунтахаас урьтаж улаан лоолиор арчаарай. Эхлээд нүүрээ сайтар цэвэрлээд тосоо үл мэдэг түрхчих. Тэгээд улаан лоолио нүүрэндээ нялж 30 минут хиртэй болгоод хүйтэн сүүгээр норгосон хөвөнгөөр арччихаарай. Дараа нь цөцгийн тос түрхээрэй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж