Линз зүүх нь үрэвслийн шалтгаан болдог

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Линз зүүх нь үрэвслийн шалтгаан болдог

Сүүлийн үед залуу охидууд гоёх зорилгоор энгийн болон харааны линзийг ихээр хэрэглэх болсон билээ.
Линз хэрэглэдэг хүмүүсийн дунд нүд загатнах, нүдэнд ойр ойрхон цус хурах явдал их байдаг. Ялангуяа хүйтэн хуурай агаартай байгаа өвлийн улиралд дээрх тохиолдол ихэсч байна.Гоёх зорилгоор линзийг 5 жилийн турш хэрэглэсэн 25 настай эpэгтэйн нүдний хараа маш муудсан байжээ.

Өвөл  нүд улам их хуурайшиж, юм бүрэлзэж харагдах бас нүдэнд цус их хурснаас нүд их ядардаг байна. Ийм үед  нүдний эвэр бүрхэвчинд шарх үүсч, нүдний нимгэн бүрхэвч идээлж үрэвсэх нь бий. Линз зүүснээр байдлыг улам  дордуулдаг аж.

Нэгэн нүдний эмнэлэгийн судалгаагаар линз хэрэглэгчдийн 95% нь нүдэнд цус хурах, загатнах, гадны нөлөөнөөс болж халдвар орсон, 58% нь гадны нөлөөнөөс үүсэлтэй үрэвсэл тусч байсан гэсэн хариу гарчээ.

Ялангуяа өвлийн улиралд хүйтэн, хуурай агаараас болж линз зүүгчид нүдний үрэвсэл тусах тохиолдол их байдаг аж.

Нүдний нимгэн бүрхэвчийн аллергин, нүдний эвэр бүрхэвчийн үрэвсэл үүссэн тохиолдолд тэр чигт нь орхивол үрэвсэл хүндэрч идээ гарна. Идээ их гарсанаар ойр орчны зохион байгуулах эрхтэнийг элээхэд хүргэдэг. Нүдний ойр орчны элэгдэлт хүндрэхэд нүдний эвэр бүрхэвчинд нүх гарч хараагүй болоход хүртэл хүрдэг.

Хүний гарт наалдсан нян нүдэнд орж үрэвсэл үүсгэсэнтэй холбоотой.
Нэгэн судалгаагаар линз хэрэглэдэг хүмүүс нүдний үрэвсэл тусах тохиолдол нь линз хэрэглэдэггүй хүмүүсээс 450 дахин их байжээ.

Иймээс линзээ угааж цэвэрлэх, шингэнийг сонгохдоо ариутгаж цэвэрлэх үр дүн хэр болохыг сайн асууж мэдэх, линзээ ариутгах шингэндээ хийсний дараа гараараа үрж арчаад хадгалах шингэнийг өдөр бүр сольж байх нь зүйтэй.
Бас линзийг өдөрт 8 цагаас илүү зүүхгүй байх, удаан хугацааны турш хийх шаардлагтай тохиолдолд ойр ойрхон хиймэл нулимс нүдэндээ тусаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж