Шинзо Абэ. Фото: Kazuhiro Nogi / AFP
Энэ мөнгөний 3,8 их наяд иен нь байгалийн болон техногений сүйрлүүдээс урьдчилан хамгаалах болон дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулагдна. Засгийн газар хувийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд 3,1 их наядыг зарцуулна. Нэмэлт зарлагаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр хувиар ихэсгэх төлөвлөгөөтэй бөгөөд 600 мянган шинэ ажлын байрыг бий болгоно.
Одоо Японы эдийн засаг хүнд байдалд байгаа ба ДНБ-ний үйлдвэрлэл өнгөрсөн оны гуравдугаар сард жилийн дүнгээр тооцвол 3,5 хувиар унажээ. Тэр нь хоёр улирал дараалсан уналтыг үзүүлэн техникийн уналттайг гэрчилж байна. Энэ уналт нь сүүлийн таван жилийн доторх гурав нь болж байна.
Хөрөнгө оруулалтын Nomura банкны дүгнэлтээр, Абэгийн зарласан арга хэмжээ нь 2013 оны хоёрдугаар улирлын төгсгөл рүү эдийн засгийг 3,5 хувиар өсгөх бөгөөд бүтцийн дүгнэлтээр Японы эдийн засгийн өсөлт 2013 онд 1,8 хувьтай гарах гэнэ.
Үүний хажуугаар, Абегийн Засгийн газрыг шүүмжлэгчид улсын өрийн хэмжээг буулгахаар фискалийн шинэчлэл явуулахгүй байгааг шүүмжилж байна. Өрийн нийт хэмжээ нь ДНБ-ний хэмжээнээс хоёр дахин их байна. Тэр нь эргээд улсын үнэт цаасны анхны үнийг өсгөх аюултай.
Япон сүүлийн хэдэн жилд эдийн засгаа дэмжихээр янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Тэдний сүүлчийнх нь 2010 онд эхэлсэн боловч Фүкүшимагийн ослоос үүдэн үр дүн муутай байлаа. Эдгээр хөтөлбөрүүд нь улсын өрийн хэмжээг нэмэгдүүлдэг.