Грекийн парламент татварын шинэчлэлийг батлав

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Грекийн парламент татварын шинэчлэлийг батлав

Грекийн парламент татвар нэмэх багц хуулийг баталлаа. Энэ шинэчлэл нь төсөвт 2,3 тэрбум евроны нэмэлт орлогыг оруулах юм.

Энэ нэгдүгээр сарын 12-ны шөнө Грекийн парламент татварыг нэмэгдүүлсэн багц хуулийн төслүүдийг батлав хэмээн DAPD агентлаг мэдээлж байна. Төслийг батлахад парламентын 300 гишүүний 163 нь  саналаа өгчээ.

Шинэ хуулиар жилдээ 42 мянган евроны орлоготой иргэдээс 42 хувийн татвар авна. Үүнээс өмнө жилдээ 100 мянган евроноос дээш орлогтнуудад 45 хувийн татвар ноогдож байв.  Жилийн орлого нь 25 мянгаас хэтэрдэггүй тэтгэвэрийнхэн ба төрийн албан хаагчдын татвар дээрхтэй зэрэгцэн буурч байна.

Татварын шинэчлэл нь 2013 ба 2014 онуудад төсөвт 2,3 тэрбум евроны нэмэлт орлогыг оруулна. “Санхүүгийн тусламжийн ээлжит хэсгийг авах нөхцлийг бүрдүүлэхээр амласнаа харицлагатайгаар хэрэгжүүлж буйг энэ шинэ хуулиуд гэрчилж байна” хэмээн Грекийн Сангийн сайд Яннис Стурнарас  мэдэгдэв Батлагдсан хуулиуд нь нийтдээ 13,5 тэрбум евроны хэмнэлт хийх Грекийн засгийн газрын хөтөлбөрийн нэг хэсэг нь болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж