ОХУ-ын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

ОХУ-ын үзэсгэлэн яармаг болно

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас энэ жил зохион байгуулах үзэсгэлэн яармагийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргажээ. МҮХАҮТ-аас хамгийн эхэнд гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Ворота в Азию 2013” ОХУ-ын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж. Уг үзэсгэлэн нь жил бүр болдог уламжлалтай бөгөөд үүнд ОХУ-ын худалдаачид хүрэлцэн ирж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна  Монголын аж ахуй нэгжүүдтэй хамтрах гэрээ хэлцлүүдийг хийдэг юм. Энэ жил зохиогдох үзэсгэлэн яармагуудыг урьдчилсан байдлаар танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн нэр

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Хаана

Хугацаа

1.

“Ворота в Азию 2013”
ОХУ-ын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармаг

МҮХАҮТ

“Бизнес контакт ХХК”

National Exhibition & Convention Centre

3-р сарын 26-28

2.

"National ICT Conference & EXPO 2013"

МҮХАҮТ Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо

National Exhibition & Convention Centre

4 сар 20-25

3.

Жижиг дунд үйлдвэрийн Бүтээгдэхүүн үйлчилгээ технологи 2013 Олон улсын үзэсгэлэн яармаг

 

МҮХАҮТ

НЗДТГазар

ЖДҮГ

Мишээл Экспо Төв

6 сарын   7-11

4.

Улаанбаатар Түншлэл 2013 Олон улсын үзэсгэлэн яармаг

МҮХАҮТ

НЗДТГазар

ЖДҮГ

Мишээл Экспо Төв

 

9 сарын 1317

5.

Арьс шир ноос ноолуурын үзэсгэлэн

МҮХАҮТ Арьс ширний зөвлөл,

Ноос ноолуурын зөвлөл

National Exhibition & Convention Centre

11-р сард

Уг үзэсгэлэн яармагт сонирхсон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцох боломжтой бөгөөд МҮХАҮТ-ын 324620 дугаарын утсанд хандан хэрхэн бүртгүүлэх тухай мэдээллийг авч болох юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж