Дуучин Э.Энхзол бие даасан “амьд” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Энхзол бие даасан “амьд” тоглолтоо хийнэ

Киви хамтлагийн анхдагч гишүүний нэг, “B продакшн”-ы дуучин байсан гэдгээр нь сайн мэдэх  Э.Энхзол өөрийн бие даасан “No ordinary love” “амьд”  тоглолтоо нэгдүгээр сарын 19-ний 19.00 цагт “Iloft function house”-д хийхээр болжээ. 

Энэ үеэр хэний ч сонорт хүрч амжаагүй байгаа өөрийн шинэ уран бүтээлээ дуулахаас гадна Sade, Whitney Houston, Diana Krall, TLC, Alicia Keys, Beyonce, Janet Jackson, Adele, John Legend, Rihanna, Roxette, The Carpenters зэрэг хамтлаг, дуучдын алдартай уран бүтээлээс өөрийн хэв маягтаа оруулж сонирхуулах ажээ. Мөн тоглолтонд  Ж. Буянаа, Т. Бат-Оргил, Ц. Тэмүүлэн (A Sound), Н. Наранбаатар,
Г. Тэнүүн, Ж. Оргил зэрэг хамтлаг, дуучид хамтдаа дуулан ая дуугаа өргөхөөр болсон байна.

У.БОЛОР    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж