Лениний музейн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Лениний музейн талаар мэдээлэл хийнэ

Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар Лениний музейд үлэг гүрвэлийн яс, олдворуудыг хадгалахаар болсон тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр мэдээлэл хийх гэж байсан бол маргааш болж хойшиллоо.

Төр засгаас нийслэлдээ цор ганц музейн зориулалтын барилга болох Лениний музейн ашиглалт, эзэн холбогдогчийн талаарх бодит дүгнэлт, шийдвэрт хүрч чадахгүй байсаар өдийг хүрсэн билээ. Тэгвэл уг музейн барилгыг зориулалт ёсоор ашиглах, мөн Монгол Улсын соёлын үнэт өв болох зай багтаамж их шаарддаг үлэг гүрвэлийн яс, олдворуудыг хэрхэн хадгалах тухай хэлэлцэж үзээд Лениний музейг Үлэг гүрвэлийн төв музей болгох шийдэлд хүрсэн байна. Ингэхдээ одоогийн байдлаар ШУА-ийн палентлогийн төвд 200, Европын үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим бүрэн болох хэсэгчлэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаагаас  Лениний музейд байршуулан хадгалах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж