
Хүүхдүүдийн найз, усан будгийн зургийн мастер Харумафүжи
Би Аматай таван жилийн өмнө танилцсан юм. Ямагучи мужид болж байсан үзүүлэх тоглолтын үеэр Рохо, Хакурозан хоёр намайг түүнтэй танилцуулж билээ. Тэр үед Ама комүсүби цолтой байсан юм.
Ама маш элэгсэг нэгэн байв. Надтай дуртайяа гар бариад шууд л миний хүүг гартаа авлаа. Тэр үүнийгээ маш чадамгай хийсэн нь нүдэнд минь туслаа. Харин биедээ зөвхөн эхийгээ хүргээд сурчихсан Святик маань орилоод л уйлав. Эхнэр маань түүнийг тайвшруулах хэрэг гарч билээ.
Бид хүүдээ буруу гэдгийг нь даруйхан талбарлав. Тэр цагаас хойш хүү маань Амаг өөрийн шилдэг нөхрөө гэх болсон. Харин эхнэр маань комүсүби цолтноос “хүчтэй” байсан гээд л бид гэр бүлдээ ярьж байлаа. Одоо ч бас л тэгж ярьдаг хэвээр гээд бод доо.
Дараа нь миний анзаарснаар, янз бүрийн үзүүлэх тоглолтууд дээр Харумафүжи хүүхдүүдтэй дуртайяа ноололдож байлаа. Түүний ямар хүн бэ гэдгийг би муу мэднэ л дээ. Гэхдээ миний бодлоор түүнд халуун зүрх цохилж байгаа. Тэрээр Монголын элдэв буяны сангуудтай хамтран ажиллаж, эх орондоо эмнэлгийн багаж төхөөрөмж нийлүүлдэг. “Хэрэв чи өмсөх хувцас, идэх хоолтой бол бусад хүмүүст тусалж бай” гэсэн эцгийнхээ гэрээслэлийн дагуу тэр явдаг.
Цагаан гарьд 2007 оны тавдугаар сард ёкозуна цол авсны дараа Ама Хакухогийн илд баригч болохоос татгалзаж байсныг би санах юм. Тэрээр өөрөө их аварга болно гэдгээ хэлж байв.
2009 оны тавдугаар сард эзэн хааны цомыг анх удаагаа аваад тэр “цунатори болтол нэг сарын зай байна” гэснийг нь би тодхон санаж байна. Харин өнгөрсөн намар Наран-Морь хоёр дахь удаагаа дээд цол горилогч цунатори болох цагаар тэр азын тэнгэрийг өөртөө эргүүлж чадсан. Хувь заяандаа итгэдэг гэж олон удаа ярьдаг ч мань баатар өөрөөсөө хамаарах бүгдийг хийж ирсэн юм. Кисэносатотай хийсэн дасгал сургуулийн марафон барилдаан нь түүнийг хүчтэй болгож өгсөн юм. Тэр Монголоос биеийн тамирын дасгалжуулагч дуудан авчран бэлтгэл хийн хэвтэж байгаад 200 кг-ын штангыг шахах боллоо. Тэрээр өдөр бүр протеинтай литр хагас сүү уун 133 кг жинтэй болов. Ер нь гаднаас нь харахад тэр бадируун харагддаг. Жилийн эцэс гэхэд 140 кг хүрсэн байх болов уу. Хамгийн гол нь хөдөлгөөн, хурдыг нь хашихгүйгээр жин нь байх ёстой. Илүү болчих вий дээ.
Аки башёд бэлтгэж байхдаа Харумафүжи эх орондоо очих цаг гаргасан. Эцгийнхээ шарилд мөргөж, хүндэтгэл үзүүлэх нь түүнд юунаас ч чухал байсан байх. Хамгийн сүүлчийн удаа шагнагдаж байхдаа юуны түрүүнд Харумафүжи түүнд хүч тэнхээ, бяр чадал өгсөн эцэг, эх, өвөг дээдэстээ талархсан билээ.
Наран-Морийн ар талын түшиг тулгуур нь их сайн. Д.Бямбадоржийг ээж нь гэрлүүлсэн юм. "Тооцоотой" гэрлэлт нь маш амжилттай болжээ. Тавдугаар сард хоёр дахь охин нь төрсний дараа Харумафүжи огт ялагдал амсаагүй барилдсан нь сонирхолтой.
Ямар их аваргыг дуурайж үлгэр авах вэ гэсэн асуултад 70 дахь ёкозуна хариулахдаа Харумафүжи гэсэн нь надад их таалагдсан юм. Саяхан Бямбадорж ярихдаа “мөрөөдөхийн аргагүй мөрөөдөлд амьдарч байна” гэж хэлж байв. Тэмцээн бүрт, баридаан бүрт ялахын төлөө гэсэн зорилго тавиад шинэ шинэ дээд амжилтын эзэн болох хүсэлтэйгээ тэр маань хэлж байлаа.
Харин надад бол их аваргын зурсан зурагтай болох хүсэл бий. Харумафүжийг усан будгийн зургийн том мастер гэж ярилцах юм билээ.
Денис Исаев гэх орос залуугийн блогоос уг материалыг авлаа. Үг үсэг, утга санааг нь тэр чигт нь буулгасан болно.