Нийслэлийн удирдлагууд шуурхай зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд шуурхай зөвлөлдөнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08:00 цагаас болно.  Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албаны бүтэц шинэчлэгдэн батлагдсан юм.  Тиймээс, шинэ оны эхний шуурхай зөвлөгөөнөөр  шинээр  томилогдсон нийслэлийн Засаг даргын орлогч  болон, агентлагын дарга нарыг танилцуулна. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж