Францчууд малийн фронтыг нээв

Хуучирсан мэдээ: 2013.01.13-нд нийтлэгдсэн

Францчууд малийн фронтыг нээв

Малийн арми Францын цэргийнхний тусламжтайгаар тус орны төв хэсэгт исламистуудын эзэлсэн хотыг чөлөөлсөн байна.

Францын цэргийнхэний тусламжтайгаар Малийн арми босогчдоос Кона хотыг чөлөөлөв.
                                                     Фото: Issouf Sanogo/AFP/Getty Images
Малийн арми франц цэргийнхний тусламжтайгаар өнгөрсөн пүрэв гаригт босогчдод алдсан Кона хотыг исламын дайчдаас чөлөөлжээ. Кона хот эзлэгдсэнээр Засгийн газрын хяналтад байгаа өмнөд нутаг руу босогчдод зам нь нээгдэж байлаа.  “Аль-Каидатай” холбоотой исламын босогчидтай тэмцэхэд тусламж хүссэн Милийн ерөнхийлөгчийн хүсэлтийг олон улсын хамтын нийгэмлэг зөвшөөрөн цэргийн хүчээр туслахаар болсон билээ. Өнгөрссөн жилийн төрийн эргэлтээр хуваагдсан тус улсад Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүд цэргээ оруулана гэсэн байв.

Малийн арми Францын цэргийн нисэх хүчний  тусламжтайгаар тус орны төв хэсэгт исламистуудын эзэлсэн стратегийн чухал Кона хотыг чөлөөлсөн байна гэж Reuters армийн эх сурвалжийн мэдээний дагуу дамжуулжээ. “”Цэргийн холбоотнуудынхаа хамт Малийн арми Кона хотыг эргүүлэн авлаа” гэж дэд хурандаа Диарана Коне мэдэгдэв.

ВВС дамжуулахдаа нутгийн хүмүүсийн гэрчилснээр хотыг чөлөөлөхөд нисэх хүчнээс гадна Францын явган цэргийнхэн оролцсон гэнэ. Мали дахь ажиллагаа нь Францын тусгай ангийнхны Сомалийн өмнөд нутагт явуулсан ажиллагаатай зэрэг явагджээ. Исламын бүгийнхэнд 2009 онд олзлогдсон Францын Засгийн газрын нууц туршуулыг чөлөөлөхөөр явуулсан ажиллагааны үеэр хоёр франц цэрэг алагдсан ба барьцааны хүнээ тэд чөлөөлж чадсангүй.

Кона хотыг “Ансар ад-Дин”, “Баруун Африкийн эв нэгдлийн төлөө жихад хөдөлгөөн” “Исламын Магриб дахь Аль-Каида” гэсэн гурван бүлгийн босогчид эзэлсэн байв. Конаг эзэлснээр босогчид өмнөд нутгийн хилийн Монти хот хүрэх замыг нээсэн байжээ. Малийн тэргүүн Дионкунда Траоре хотыг алдсан өдөр олон улсын хамтын нийгэмлэгт хандсан байв. Мөн тэрээр Францын ерөнхийлөгч Франсуа Олландаас тусламжийг яаравчлуулахыг гуйжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаанаар энхийг сахиулах хүчнийг Малид илгээхээр шийдвэр гаргасан байв. Баасан гаригаас эхлэн тус оронд онц байдал тогтоогдож, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Дионкунде Траоре бүх нийтийн дайчилгааг зарласан байна. Их Британийн Гадаад хэргийн сайд энэ сөргөлдөөнд Францыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүд цэргээ ирэх даваа гаригаас Малид оруулна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3,3 мянган энхийг сахиулагчдыг Малид оруулахыг зөвшөөрсөн байлаа. Босогчдын эзэлсэн хойд нутагт явуулах ажиллагааг ирэх намар явуулахаар төлөвлөсөн байсан ч Кона хотын хэрэг явдал түүнийг нааш татлаа.

Таурег омгийнхон оршин суудаг Малийн хойд хэсгийг  өнгөрсөн жил цэргийн эргэлтээс үүссэн самууныг далимдуулан исламистууд эзлэсэн юм. 2012 оны гуравдугаар сард ахмад Амаду Саногогийн толгойлсон цэргийнхэн ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч Амаду Тумани Турег засгаас зайлуулсан байв. Үүний дараа таурегийн салан тусгаарлагчид малийн хойд нутагт Азавад улсыг тунхаглажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж