Тэмцээн агуулга, зорилго:
-Багууд хоёр роботтой байх ба ”БААТАР” робот нь тоглолтын талбайд хамгийн өндөр хэрэмийг барьж дуусхад “ХААН” робот хэрэмийнхээ оройд гарснаар тоглолт өндөрлөнө. Эхлээд ”БААТАР” робот гараанаас гарч, 200x200x200 хэмжээтэй есөн ширхэг модон материал шоог/нэг бүрийн жин 800г ихгүй /зөөж аль болох өндөр хэрэмийг байгуулж дуусаад “ХААН” роботыг хэрмийн оройд гарах нөхцлийг бүрдүүлж, бэлэн болсноо дуут дохио эсвэл улаан туг өргөж, мэдэгдээд эргэж барианд ирж байрласан байна. “ХААН” робот гараанаас гарч, хэрмийн оройд гараад дуу хөгжим дуугаргаж, бүжиглэснээр тоглолт өндөрлөнө. “Баатар” робот дохио өгөөгүй байхад “Хаан” робот тоглолт эхэлсэн тохиолдолд тооцохгүй.
Б.Уяа