Зурагт Кейтийг Британийн Whistles маркийн даашинзтайгаар зуржээ. Уг зургийг нэгдүгээр сарын 11-нд Үндэсний хөрөг зургийн дэлгэж танилцууллаа. Хөрөг зурах ажлыг уг галерей захиалжээ. Сент-Эндрюссийн их сургуульд урлагийн түүхээр суралцсан Кейт өөрөө зураачийг сонгоход оролцож, санаа бодлоо хэлж байсан гэнэ. Тухайлбал, зураачаас түүний хөргийг энгийн байдлаар бүтээхийг Кейт хүссэн байв.
The Independent сонинд өгүүлснээр Кейтэд хөрөг нь их таалагдсан ба Эмслийн бүтээлийг тэрээр гайхамшигтай гэж нэрлэсэн гэнэ. Урлагийн бүтээлийн талаар жонон Уильямс ч бас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Пол Эмсли Шотландад төрсөн ч амьдралынхаа ихэнхи хугацааг Өмнөд Африкт өнгөрүүлсэн юм. Тэрээр 1996 онд Их Британид ирсэн ба 2007 онд орчин үеийн шилдэг хөрөг зургийн BP Portrait Award шагнал авч байжээ. Уг шагналын шигшээд шалгарагчид болон шагналтных нь бүтээлийг жил бүр Үндэсний хөрөг зургийн галерейд үзүүлдэг байна.