Хотын оршин суугчдад хандан орон гэртээ байхыг хотын эрх баригчид сануулсан байна.
Фото: Associated Press/Энди Вонг
Бээжингийн эрх баригчид хотын агаарын бохирдлын индекс аюулын төвшинд хүрсэн учраас хотын оршин суугчдад хандан гэр орондоо байхыг зөвлөсөн тухай Associated Press агентлаг мэдээлж байна.
Фото: Associated Press/Энди Вонг

Хүрээлэн буй орчинд ажиглалт хийх хотын төв албаны мэдээгээр Бээжингийн янз бүрийн дүүргүүдэд агаарын чанарыг хянах багажнууд 176-442 индексийг заажээ. Цэвэр агаарын индекс нь 50 байдаг ба 301- 500 гэсэн заалтын хоорондын үзүүлэлтийг хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг ажээ.
Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд тавьсан төхөөрөмж 728 индексийг үзүүлжээ. Хотын захиргаанаас арванхоёрдугаар сард тогтоосон журмаар хэрэв заалт нь 500-гаас давсан нөхцөлд нийслэлийн үйлдвэрүүд ажлаа зогсоох ёстой гэнэ. Салхигүй манантай байгаа учраас агаар дахь хорт бодисны хуримтлал Бээжин хотод ирэх мягмар гариг хүртэл хэвээр байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР