Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох анхны шууд сонгуулийн эхний шатны санал хураалт дууслаа. Сонгогчдын оролцоо 56,7 хувьтай байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Экс-ерөнхий сайд Милош Земан тэргүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Фотография: Reuters
Чехийн статистикийн албаны мэдээгээр 14,904 мянган санал хураах хэсгийн эхний 167 хэсгийн тооллогын дараа (1,12%) экс-ерөнхий сайд Милош Земан 25,11% саналтайгаар тэргүүлж байна. Түүний дараа мөн л ерөнхий сайд байсан Ян Фишер явж, авсан санал нь 18,64% байв. Карел Шварценберг 17,55%, Йиржи Динстбир — 16,76%, Владимир Франц — 6,89%, Зузана Ройтова — 5,71%, Яна Бобошикова — 3,24%, Таня Фишерова — 3,38%, Пшемысл Соботка — 2,68% нарын нэр дэвшигчид тус тус дараалжээ.

Чехийн шинэ ерөнхийлөгч анх удаагаа бүх ард түмний сонгуулиар сонгогдож байна. Өмнө нь төрийн тэргүүнийг парламентын хоёр танхимын хуралдаанаар сонгодог байжээ. Чехийн “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуулийн дагуу сонгогчдын тав тухын үүднээс санал хураалтыг баасан, бямба гаригт явуулахаар болсон байв. Хэрэв ерөнхийлөгчид нэр дэвшигч эхний шатны сонгуулиар сонгогдож чадахгүй бол хоёрдугаар шатны санал хураалт энэ сарын 25, 26-нд явагдана.
Бэлтгэсэн Ш. МЯГМАР