
Ази номхон далайн Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын Нэгдсэн холбоо /CACCI /-ны ээлжит 27 дугаар чуулган гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Филиппиний Сэбу мужид “Ази Номхон далай -Дэлхийн эдийн засгийг хямралаас гаргах хурдасгуур” сэдвийн дор болох гэж байна. Хуралд “CACCI”-ийн гишүүд, гадаадын төлөөлөгчид оролцож Тогтвортой эрчим хүч ба хүнсний аюулгүй байдал, Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд залуучуудын үүрэг, Европын бүсийн өрийн хямрал ба Азийн бизнес дэх нөлөөлөл, болон салбар зөвлөлийнхөн боловсрол, эрүүл мэнд, ЖДҮ, хөдөө аж ахуйн чиглэлийн сэдвүүдээр хуралдах ажээ. Уг олон улсын хуралд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гадаад Харилцаа, Хөрөнгө Оруулалтын Хэлтсийн 312501 дугаарын утсанд хандан бүртгүүлэх боломжтой юм байна.
У.БОЛОР