Уран сайхны гимнастикчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Уран сайхны гимнастикчид өрсөлдөнө

Улаанбаатар хотын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Спорт зааланд үргэлжлэх тэмцээнд  нийслэл хотод хичээллэж байгаа бүх дүүрэг,  клубуудын уран сайхны гимнастикийн тамирчид оролцох юм. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 246-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уран сайхны гимнастикийн тамирчдын амжилтыг дээшлүүлэх, өндөр ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулж, улсын болон олон улсын чанартай тэмцээнд бэлтгэхэд оршино.

Тэмцээнд оролцогчид спортын мастер, спортын дэд мастер, өсвөрийн 1, 2, 3-р зэрэг ба охидын 1, 2, 3  хэрэглэлтэй буюу чөлөөт дасгалын төрөлд ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж