
Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлэгт 577 их эмч, 503 сувилагч ажилладаг байна. Баянзүрх дүүргийн 300 мянган хүн амд өрхийн эмнэлгийн 140 их эмч, 119 сувилагч, 25 нийгмийн ажилтан үйлчилдэг. Сонгинохайрхан дүүргийн 275 мянган хүн амд 116 их эмч, 109 сувилагч ажилладаг. Гэвч энэ олон хүний хөдөлмөр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрдэггүй, ихээхэн шүүмжлэл дагуулж байдаг. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ онд өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хүртээмж, чанарыг дээшлүүлэхэхд анхаарахаар болжээ. Нийт 128 өрхийн эмнэлгийн 93 хувь нь өөрийн гэсэн машинтай бол 119 нь зориулалтын байртай бол үлдсэн цөөн нь байр түрээслэн ажиллаж байгаа гэнэ. Эндээс өрхийн эмнэлгүүдийн ажиллах нөхцөл муугүй нь харагдана. Гагцхүү үйлчилгээг чухалчлах цаг болсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага үзэж буй ажээ.
Д.ЦЭЭНЭ