Смартфоны зах зээлд тэргүүлэгч “Apple” компани хит бүтээгдэхүүн iPhone-ын үнийг хямдруулах гэж буй тухай мэдээлэл гарсантай холбогдуулан тус компанийн Маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Филипп Шиллер компанийн байр суурийг дамжуулжээ. Түүний Хятадын сэтгүүлд өгсөн ярилцлагаас үзвэл “Apple” компани бүтээгдэхүүнийхээ үнийг шууд хямдруулах төлөвлөгөө байхгүй гэсэн байна.
Э.АНХТУЯА