МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр МАХН-ын байранд өлсгөлөн зарласан эхчүүдтэй уулзсан байна. Өлсгөлөн зарлагсадтай уулзсан шалтгаанаа тэрээр ямар нэгэн улстөрийн зорилгогүй, ээжийнхээ даалгаврыг биелүүлж яваа хэмээн тайлбарлажээ. МАН-ын дарга эхчүүдтэй юуны төлөө өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа талаар нь ярилцаад “Би өнгөрсөн жилийн зургаадугаар сард намын бүлгийн дарга байхдаа энэ хүний эрүүл мэндийг анхаарах ёстой шүү. Монгол хүний эрүүл мэндэд Монголын төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Одоо ч гэсэн тэр үгээ хэлнэ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт тавих болно” хэмээн амласан байна. Тэрбээр өлсгөлөн зарлагчдын шаардлагыг буруу гэж үзэхгүй байгаагаа ч мөн үеэр илэрхийлжээ.
Д.ЦЭЭНЭ