Байгалийн түүхийн музейг үнэгүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг үнэгүй үйлчилнэ

Жил бүрийн тавдугаар сарын 22-ныг Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг болжээ. Дэлхий даяар энэ өдрийг маргааш “Биологийн олон янз байдал, хөгжил ба ядуурлыг бууруулах нь” ерөнхий сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Монголд ч үүнийг өргөн хүрээтэй тэмдэглэхээр болжээ. Бямба гаригийн  13.00-16.00 цагт Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголын Алтай Соёны эко бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах нь төсийг танилцуулах ажээ. Залуу, өсвөр үеийнхний биологийн төрөл зүйлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах хандлага, сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгоор тус музей үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.
  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж