Пакистанд гурав хоногийн гашуудал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Пакистанд гурав хоногийн гашуудал зарлажээ

Пакистаны зүүн өмнөд хэсэгт орших Квета хотод амиа золиослогчдын үйлдсэн цуврал дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо хамгийн сүүлийн мэдээгээр 100 хол давжээ. Лалын шашны шиит урсгалынхан ихээр амьдардаг Квета хотын Аламадар замын ойролцоо дээрх хэрэг гарсан юм.

Сүүлийн үед Пакистаны хөл хөдөлгөөн ихтэй газруудаар цуврал дэлбэрэлт гарах нь ихэссээр буй. АНУ-ын зүгээс Пакистанд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан тус улсын Засгийн газрыг ард түмнээ гэмт бүлэглэлүүдийн халдлагаас  хамгаалах шийдвэртэй алхмыг нэн даруй авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Цуврал дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхний зүгээс орон нутгийн удирдлагууд хүчирхийллийг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэж, нас барсан хүмүүсийн цогцсыг оршуулахгүй, гэрийнхээ гадаа байлгасаар байгаа гэнэ. Шашны ёс жаягийн дагуу амь үрэгдэгсдийг тухайн өдөрт нь оршуулдаг уламжлалтай ч засаг захиргаа ямар нэг арга хэмжээ авах хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэжээ.

Пүрэв гаригт болсон цуврал дэлбэрэлт олон хүний аминд хүрсэн тул Пакистанд гурав хоногийн гашуудал зарлажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж