Америк хун Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Америк хун Монголын тайзнаа

Монголын
балетын сор болсон бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр дуурийн театрын тайзнаа
бүжив. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад
дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр
энэ удаад “Хунт нуур”-т гоцлов. Гайхалтай нь түүнтэй хамт Америкийн хоёр
шилдэг балерина Монголын тайзнаа эргэлдэн бүжлээ.

“Монголын
балетын хөгжил” хэмээх сан байгуулж, дэлхийн оддыг эх орондоо даллах
болсон Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өчигдөр УДЭТ-ын тайзнаа П.И.
Чайковскийн алдарт “Хунт нуур” балетын ханхүүд гоцолж, Америкийн алдарт
бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч Ашли Эллис хар, цагаан хунд,
харин алиа салбадайд тус театрын гоцлооч Аветик Каралетиан нар гоцлон
бүжив. Дэлхийн сор болсон балетчидыг эх орондоо, эгэлхэн театрынхаа
тайзнаас үзэж, харж, мэдэрч, сэтгэлийн таашаал авах болсон сонгодог
урлагт дурлагсдын сэтгэлийн цэнгэл энэ үдэш дээд цэгтээ хүрсэн биз.

Дэлхийн
шилдгүүдийг үзэхээр өчигдөр УДЭТ-т саатсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг
амидаагийнхаа тоглолтыг шимтэн үзэж, талын Монголд даль жигүүрээ
дэлгэсэн америк хунд цэцгийн баглаа өргөн барина лээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж