Харумафүжи өвдөг шороодов

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Харумафүжи өвдөг шороодов

Харумафүжи өвдөг шороодов
Мэргэжлийн сумо бөхийн 2010 оны нацу башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд башёг ганцаараа тэргүүлж буй ёкозуна Хакухо М.Даваажаргал Котомицүкиг давснаар 13 дахь даваагаа авлаа. Озэки Харумафүжигийн хувьд озэки Котоошюд өвдөг шороодсоноор өнөөдрийн байдлаар есөн даваа, дөрвөн унаатай болоод байна. Түүнчлэн манай бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хувьд маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Точиношинд унаж, долоон даваа, зургаан унаатай болсон бол Моконами Г.Базарсад өнөөдөр мөн л Хокуторикид өвдөг шорооджээ. Коорюү Э.Мөнх-Оргил, Какурюү М.Ананд нарын хувьд ч барилдаан сайн байсангүй, манай бөхчүүд өнөөдөр өрсөлдөгчдөө унасан байна.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж