Бахрейнд галын улмаас 13 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Бахрейнд галын улмаас 13 хүн амиа алдав

Бахрейний нийслэл Манама хотод үйлчилгээний зориулалттай барилгад гал гарсны улмаас 13 хүн  амиа алджээ. Хотын Мухарка дүүрэгт орших гурван давхар байгууламжид гарсан галын улмаас тус барилгад үйлчилгээ эрхэлдэг зарим түрээслэгчид хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй ажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Бахрейнд Бангладеш улсаас гадна хөрш орны ажилчид ихээр ажилладаг учир галд өртсөн түрээслэгчдийн дийлэнх нь гадны иргэд байсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж